card

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ТАЙЛАН

2023.01.06                                                                                                                                                                                                                                                                               Гучин-Ус сум

            Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн орлого “Тогтвортой амьжиргаа-3” төслийн урамшуулал  40,447.8 мянган төгрөг,  ОНХС-ийн орлогын шилжүүлгээр 114,996.9 мянган төгрөг,  малын тоо толгойн албан татвараас 61,835.7 мянган төгрөг, урд оны үлдэгдлээс 22,116.7 мянган төгрөг буюу бүгд 239,397.1 мянган төгрөг        ийн орлого бүрдсэн. Төрийн сангийн харилцах дансны  үлдэгдэл         26,080.8 мянган төгрөгтэй. Уг санхүүжилтийн орлогоор дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

             Нээлттэй тендер шалгаруулалтаар сумын төвийн хорооллын  дулааны шугамын өргөтгөл хийх 220,000,000 төгрөгийн тендерийг зарлаж, тендерт “Ундрах байгууламж”ХХК болон “Илч кассандра”ХХК-иуд үнийн санал ирүүлж, шаардлага хангасан тендерээр “Илч кассандра”ХХК 213,915,579 төгрөгөөр 810м дулааны шугамын ажлын тендерт шалгарч, ажлын гүйцэтгэл 80 хувьтай, төсвийн гүйцэтгэл 103,898.3 мянган төгрөг гарсан.

            Шууд худалдан авалтаар Малын тэжээлийн ургамал тариалахад  2500.0 мян.төг, сумын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 48,500.0 мян.төг, ногоон байгууламж нэмэгдүүлэх мод худалдан авахад 20.0 сая төгрөг, хоёр худгийн цооног гаргахад 14.0 сая төгрөг, хоёдогч түүхий эдийн үйлдвэрлэл бий болгох төхөөрөмж худалдан авахад 10.0 сая төгрөг, “Монголын хоолой”-н тэмээг омог болгон батлуулах зардалд 3,993.8 мян.төг, ногоон байгууламж нэмэгдүүлэх зардалд 10,424.2 мян.төг буюу нийт 213,316.3 мянган төгрөгийн зардал гарсан.

Хэмнэлт гарсан ажлууд: Ногоон байгууламж нэмэгдүүлэх зорилтот жилийн зардлаас 3,147.8 мян.төг, “Монголын хоолой”-н тэмээг омог болгон батлуулах зардал 1,006.2 мян.төг, малын тэжээлийн ургамал тариалах зардал 372.5 мян.төг, сумын төвд дулааны шугамын өргөтгөл хийх тендер 6,084.4 мян.төгрөг нийт 10,610.9 мянган төгрөгийн хэмнэлттэй.

Орон нутгийн хөгжлийн сангийн жилийн гүйцэтгэлийн үнэлгээг 6 бүлгийн 35 үзүүлэлтээр үнэлж дүгнэхэд  жил бүр улс, аймгийн дундаас дээгүүр шалгагдсан. Оноо алдсан үзүүлэлтүүддээ ажлын төлөвлөгөө гаргаж ажиллаж байна.

 

 

 

  ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2021 ОНД ХИЙЖ

ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

                                                                                    Мэдээллийг Засаг дарга Х.Энхтайван

2021.02.10                                                                                                                                                                                           Гучин-Ус сум

            Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг өгөхөд өмнөх оны зарцуулагдаагүй үлдэгдэл 25.450,1 мянган төгрөг,  олон улсын төсөл хөтөлбөрөөс олгох дэмжлэг 8361.1 мянган төгрөг, ОНХС-ийн гүйцэтгэлийн урамшуулал 20521.2 мянган төгрөг, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр 839.4 мянган төгрөг, итгэлцүүрээр хуваарилагдсан хөрөнгө 56256.6 мянган төгрөгөөр тус тус санхүүжилт хуваарилагдан ирсэн.

            Та бүхэнд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар ирүүлсэн санал тус бүрийг багаар нь танилцуулъя.

            1 дүгээр багаас Гүүр засварлах 20, спорт заалтай болох 15, эрсдлийн сан 52, малын бэлчээр хашаалах 49, бэлчээрийн усан хангамж нэмэгдүүлэх, гар худаг гаргах, засварлах 26,  2 дугаар багаас сумын төвийн дулааны шугамын өргөтгөл 58, цэвэр, бохир усны нэгдсэн системтэй болох 51, Өлзийт хорооллын цахилгааны шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх 43, Хүнхрээгийн голын гольдрилыг сэргээх 40, Монголын хоолойн тэмээний судалгааны ажлыг үргэлжлүүлэх омог бий болгох 38, 3 дугаар багаас нийтийн спорт заалтай болох 18, эрсдлийн сан 26, малын бэлчээр хашаалах 26, бэлчээрийн усан хангамж нэмэгдүүлэх, гар худаг гаргах, засварлах 26, Монголын хоолойн тэмээний судалгааны ажлыг үргэлжлүүлэх омог бий болгох 16, оготно устгах 25, 4 дүгээр багаас үерийн далан барих 62, Эрүүл мэндийн төвийн стандартын хогийн цэг байгуулах 62, ЕБС-ийн спорт заалны халаалтыг сайжруулах 58, хогийн цэгийг сахиул, камертай болгох 50, зөөврийн усны машинтай болох 46 зэрэг саналууд тус тус ирсэн.

            Дээрх санал ирснийг багууд эрэмбэлээд, мөн сумын Ажлын хэсэг эрэмбэлээд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжих         9 арга хэмжээг баталж өгсөн. Үүнд:

            Эрсдлийн сан (Алслагдсан багийн эрэмбэд орохгүй шууд хийгдэх ажил)-2.285,9

1.         Эрүүл мэндийн төвийн стандартын хогийн цэг байгуулах-4.000,0

2.         Хогийн цэгийг сахиул, камертай болгох-8.000,0

3.         Зөөврийн усны машинтай болох-30.000,0

4.         Малын бэлчээр хашаалах-30.000,0

5.         Өлзийт хорооллын цахилгааны шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх-9.900,0

6.         Монголын хоолойн тэмээний судалгааны ажлыг үргэлжлүүлэх омог бий болгох-5.000,0

7.         Бэлчээрийн усан хангамж нэмэгдүүлэх гар худаг засварлах-11.100,0

            Манай иргэд баг тус бүрт тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн саналыг ирүүлсэн байсан.

Дулааны шугамын өргөтгөл, гүүр засварлах, нийтийн спорт заалтай болох, оготно устгах, цэвэр, бохир усны нэгдсэн системтэй болох, цэвэрлэх байгууламж, Хүнрхээгийн голын гольдрилыг сэргээх, ЕБС-ийн спорт заалны халаалтыг сайжруулах зэрэг ажлууд нь төсөв санхүүгүйн улмаас хийгдээгүй.

 Өвс тэжээлийн сум дундын фондтой болгох талаар аймгийн удирдлагууд болон зэргэлдээ сумдын удирдлагатай ярилцаж байгаа. Энэ онд 30.000,0 мян төгрөгөөр 10га-д малын тэжээлийн ургамал тариалж, малчдад өвс тэжээл нийлүүлнэ. Та бүхэнд нэмж мэдээлэл өгөхөд:

Ерөнхий боловсролын сургууль, Соёлын төвийн дунд уралдаан тэмцээнд явахад зориулж нэг машинтай саналыг бид УИХ-ын гишүүнд санал хүргүүлсэн байгаа. Цэцэрлэгийн тоглоомжуулах саналыг дээд газруудад уламжилж, сайдын багцад оруулан 6 дугаар сард шийдвэрлэхээр болсон.

Ахмадын өргөөг нойлтой болгох санал орж ирсэн. Энэ байгууллага нь өөрөө төрийн бус байгууллага, тамга тэмдэгтэй, эзэмшлийн хашаандаа өөрсдөө энэ асуудлыг шийдвэрлэж болно гэж бодож байгаа. Бид өнгөрсөн жил бүх пар нь задарсаныг шинэчилж өгсөн.

            МУГЖ Галсанбатын нэрэмжит Соёлын төвийн цахилгаан хөгжим, албан байгууллагуудын нойлыг соруулдаг боловсон нойл болгох, Халуун усны их засварын ажлуудыг хандив тусламжаар шийдвэрлэсэн.

 

-оОо-

             

 

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН МЭДЭЭЛЭЛ

2020.02.10                                                                                                                                                                                          Гучин-Ус

  Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг өгөхөд өмнөх оны зарцуулагдаагүй үлдэгдэл 5598.3 мянган төгрөг,  олон улсын төсөл хөтөлбөрөөс олгох дэмжлэг 8361.1 мянган төгрөг, ОНХС-ийн гүйцэтгэлийн урамшуулал 20521.2 мянган төгрөг, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр 839.4 мянган төгрөг, итгэлцүүрээр хуваарилагдсан хөрөнгө 56256.6 мянган төгрөг буюу бүгд 91576.6 мянган төгрөгийг мянган төгрөг байна.

            Та бүхэнд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар ирүүлсэн санал тус бүрийг багаар нь танилцуулъя.

            1 дүгээр багаас мал нядалгааны нэгдсэн цэгтэй болох 52, сумын төвийн ундны усны гүний худгийг автомат системтэй болгох 52, дулааны шугамын өргөтгөл 52, хороооллын цахилгааны шугамын хүчин чадлыг сайжруулах 45, цэвэр, бохир усны шугам сүлжээтэй болох 52, малын тэжээлийн ургамал тариалах 52, мал угаалгын ваннтай болох 49 санал ирсэн.        Энэ нь нийт санал өгсөн иргэдийн тоог багийн сонгуулийн насны нийт хүн амын тоотой харьцуулахад 18,9-20 хувийг эзэлж байна.

            2 дугаар багаас сумын төвийн ундны усны гүний худгийг автомат системтэй          болгох 20, дулааны шугамын өргөтгөл 65, цэвэр бохир усны шугам сүлжээтэй                     болох 64, хорооллын цахилгааны шугамын хүчин чадлыг сайжруулах 62, мал нядалгааны нэгдсэн цэгтэй болох 17, сумын төвийн гэр хорооллын камерын тоог нэмэгдүүлэх 62, Өлзийт хороололд гүний худаг гаргах 44, Өлзийт хороололд 380квт-ын цахилгаан шугамтай болгох 42, Өлзийт хороололд камертай болгох 45, Өлзийт хороололд гэрэлтүүлэг нэмэх 36, Жи мобайлын сүлжээг Аргалант, Хонгор хайрханд байрлуулах 31, Скайтелын сүлжээг их, бага Аргалантад байрлуулах 32, залуу малчдыг дэмжих 3, эрүүл мэндийн үйлчилгээг нэгдсэн журмаар 7-9 дүгээр сард явуулах 23, малын тэжээлийн ургамал тариалах 61, гар худаг гаргах 12, бэлчээр хашаалах  тортой болох 32, Хөх эргийн дэрс хаших 3, улсын  мал эмнэлэгтэй болох 45, түүхий эдийн цэг бий болгох 32, Угалзын нуруунд өвөлжөөтэй          болох 2, үлийн цагаан оготно устгах 61, гамшгийн сантай болох 52, Монголын хоолойд гүний худаг гаргах 37, мал угаалгын ваннтай болох 27, Монголын хоолойн тэмээг омог үүлдэр болгох 60 буюу энэ нийт өгсөн саналын 0,8-23,7 хувийг эзэлж байна.

            3 дугаар багаас сумын төвийн гүний худгийн автомат системтэй болгох 212, дулааны шугамын өргөтгөл 220, цэвэр, бохир усны шугам сүлжээтэй болох 221, хорооллын цахилгааны шугамын хүчин чадлыг сайжруулах 205, мал нядалгааны нэгдсэн цэгтэй      болох 187, сумын төвийн гэр хорооллын камерын тоог нэмэгдүүлэх 200, Монголын хоолойн тэмээний омог болгох 61, малын тэжээлийн ургамал тариалах 207, бэлчээр хашаалах 244, мал эмнэлгийн зөөврийн хашаатай болгох 24, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон түүхий эдийн цэг бий болгох 12. Энэ нь нийт санал өгсөн иргэдийн  04-66,8 хувийг эзэлж байна.

            4 дүгээр багаас сумын төвийн ундны усны гүний худгийг автомат системтэй        болгох 71, дулааны шугамын өргөтгөл 71, цэвэр, бохир усны шугам сүлжээтэй болох 65, хорооллын цахилгааны шугамын хүчин чадлыг сайжруулах 60, мал нядалгааны нэгдсэн цэгтэй болох 45, нийтийн орон сууцтай болох 2, цэцэрлэгт хүрээлэн, наадмын талбайг камержуулах 2, Өлзийт хайрханы чиглэлд цахилгааны шугам татах 4, гудамж бүрийн дундуур гэрэлтүүлэг тавих 5, Халуун усны цахилгааныг засварлах 5, Цэцэрлэгийн гадна талбайг тоглоомжуулах 20, сумын төвийн гэр хорооллын камерын тоог нэмэгдүүлэх 6, Өлзийт хороололд гүний худаг гаргах, 380квт-ын цахилгаан шугамтай болгох-5, хорооллын захаар гэрэлтүүлэг бий болгох 3, ЕБС-ийн дотуур байрны дээвэр, цахилгааныг            засварлах 2, ЕБС-ийн сурагчдыг уралдаан тэмцээнд оролцох үед зөөвөрлөх автобустай болгох 5, нийтийн биеийн тамир спортын залтай болгох 2, нийтийн ахуй үйлчилгээ, оёдол, талх, нарийн боовны цехтэй болгох 3, гялгар цаас, ундааны сав авах цэгтэй болгох 2, аялал жуулчлалын бааз бий болгох 5, хуучин Соёлын төвийг залуучууд хөгжлийн төв болгон тохижуулах 5, спортын залыг дүштэй болгох 8, аюултай хог хаягдлын цэг бий болгох 44, Ахмадын өргөөг нойлтой болгох 44, Монголын хоолойн тэмээний омог бий болгох 44, малын тэжээлийн ургамал тариалах 36, гар худаг засварлах, бэлчээр хашаалах 6, сум дундын өвс тэжээлийн фонд бий болгох 4, мал эмнэлгийн зөөврийн хашаатай болох 2, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон түүхий эдийн цэг бий болгох 1 зэрэг  санал ирсэн.

            Дээрх санал ирснийг багууд эрэмбэлээд, мөн сумын Ажлын хэсэг эрэмбэлээд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжих         8 арга хэмжээг баталж өгсөн. Үүнд: Мал нядалгааны нэгдсэн цэг байгуулахад 30.0 сая төгрөг, Дулааны боон цэвэр усны шугамын өргөтгөл 20,0 сая төгрөг, сумын төвийн ундны усны гүний худгийг автомат системтэй болгох 11000.0, мал угаалгын ванн барих, гүний худаг гаргах зардалд 11400.0, оготно устгах зардал 2.0 сая төгрөг, бэлчээр хашаалах 8000.0, Монголын хоолойн тэмээг омог болгон батлуулахад 3000.0, гамшгаас хамгаалах сангийн зардал 4016.5 мянган төгрөг.

            Манай иргэд баг тус бүрт тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн саналыг ирүүлсэн байсан.

Малын тэжээлийн ургамал тариалах 356,  сумын төвийн гэр хорооллын камерын тоог нэмэгдүүлэх 268, Өлзийт хороололд гүний худаг гаргах 49,  Өлзийт хороололд       380квт-ын цахилгаан шугамтай болгох 47, Өлзийт хороололд камертай болгох 45, Өлзийт хороололд гэрэлтүүлэг нэмэх 36, Жи мобайлын сүлжээг Аргалант, Хонгор хайрханд байрлуулах 31, Скайтелын сүлжээг их, бага Аргалантад байрлуулах 32, залуу малчдыг дэмжих 3, эрүүл мэндийн үйлчилгээг нэгдсэн журмаар 7-9 дүгээр сард явуулах 23,  гар худаг гаргах 12,  Хөх эргийн дэрс хаших 3, улсын  мал эмнэлэгтэй болох 45, түүхий эдийн цэг бий болгох 45, Угалзын нуруунд өвөлжөөтэй болох 2,   Монголын хоолойд гүний худаг гаргах 37,  мал эмнэлгийн зөөврийн хашаатай болгох 26, нийтийн орон сууцтай болох 2, цэцэрлэгт хүрээлэн, наадмын талбайг камержуулах 2, Өлзийт хайрханы чиглэлд цахилгааны шугам татах 4, гудамж бүрийн дундуур гэрэлтүүлэг тавих 5, Халуун усны цахилгааныг засварлах 5, Цэцэрлэгийн гадна талбайг тоглоомжуулах 20, хорооллын захаар гэрэлтүүлэг бий болгох 3, ЕБС-ийн дотуур байрны дээвэр, цахилгааныг засварлах 2, ЕБС-ийн сурагчдыг уралдаан тэмцээнд оролцох үед зөөвөрлөх автобустай болгох 5, нийтийн биеийн тамир спортын залтай болгох 2, нийтийн ахуй үйлчилгээ, оёдол, талх, нарийн боовны цехтэй болгох 3, гялгар цаас, ундааны сав авах цэгтэй болгох 2, аялал жуулчлалын бааз бий болгох 5, хуучин Соёлын төвийг залуучууд хөгжлийн төв болгон тохижуулах 5, спортын залыг дүштэй болгох 8, аюултай хог хаягдлын цэг бий болгох 44, Ахмадын өргөөг нойлтой болгох 44, сум дундын өвс тэжээлийн фонд бий болгох 4 зэрэг саналууд эрэмбэлэгдээгүй.

Олон санал авсан хорооллын цахилгааны шугамын хүчин чадлыг сайжруулах ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөж холбогдох газарт саналыг хүргүүлсэн. Мөн олон санал авсан малын тэжээлийн ургамлыг малчид өөрсдөө хувиараа тариалах хэрэгтэй, мөн хойд талбайд бага зэргийн үр цацах бодол байна. Жи-мобайль, Скайтелын сүлжээг өргөтгөх талаар тухайн компаниудад удаа дараа хүсэлт тавьж байгаа.

Сумын төвийн гэрэлтүүлгийн тоог нэмэгдүүлэх талаар жил бүр ОНХС-аар хийгдэж байгаа. Энэ удаад тусгах шаардлагагүй гэж бодсон. Аюултай хог хаягдлын цэг бий болгох тал дээр иргэд эхлээд хогийг ангилан ялгалт хийж, түүнээс хир их болохыг харж байж тооцоо судалгаа гаргахаар болсон.

Ерөнхий боловсролын сургууль, Соёлын төвийн дунд уралдаан тэмцээнд явахад зориулж нэг машинтай саналыг бид УИХ-ын гишүүнд санал хүргүүлсэн байгаа. Цэцэрлэгийн тоглоомжуулах саналыг дээд газруудад уламжилж, сайдын багцад оруулан 6 дугаар сард шийдвэрлэхээр болсон.

Өвс тэжээлийн сум дундын фондтой болгох талаар аймгийн удирдлагууд болон зэргэлдээ сумдын удирдлагатай ярилцаж байгаа. Ахмадын өргөөг нойлтой болгох санал орж ирсэн . Энэ байгууллага нь өөрөө төрийн бус байгууллага, тамга тэмдэгтэй, эзэмшлийн хашаандаа өөрсдөө энэ асуудлыг шийдвэрлэж болно гэж бодож байгаа. Бид өнгөрсөн жил бүх пар нь задарсаныг шинэчилж өгсөн. Нойл барих асуудлыг өөрсдөө шийдэж болох байх.

Залуу малчдыг дэмжих чиглэлээр жил бүр ХХҮГазраас малжуулах төсөлд хамруулж байгаа. Энэ жил мөн хэрэгжинэ.

           

-оОо-