ГУЧИН 2 ДУГААР БАГ
ГУЧИН 2-Р БАГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
1992оны 09дүгээр сарын 03-ний өдрийн аймгийн ИТХурлын Тэргүүлэгчдийн 14 дүгээр тогтоолоор Гучин-Ус суманд 5 баг байгуулагдаж багийн зохион байгуулалтанд шилжихэд тус багийн анхны Засаг даргаар Ё.Довчинсүрэн сонгогдон ажилласан байна..1992-2016 он хүртэл Ё.Довчинсүрэн, Ц.Балжинням, Ц.Батдорж, М.Доржгаваа нар тус тус багийн засаг даргаар ажиллаж байсан.
2017оноос багийн засаг даргаар С.Даваа ажиллаж байна.
Гучин 2-р баг нь өөрийн аймгийн Тарагт, Төгрөг, Богд, Баруун баян-Улаан зэрэг сумдтай хиллэн говь тал хээрийн бүсэд тус сумын газар нутгийн 50 орчим хувийг эзлэн оршдог билчээрийн даац багтаамж сайтай өргөн уудам газар нутагтай баг юм.
Тус багт 2022оны жилийн эцсийн байдлаар 160өрхийн 535 иргэн амьдарч байна.Мөн 30566 толгой мал тоологдсон .Үүнээс 1374 адуу. 1915 тэмээ, 298 үхэр, 12302 хонь, 14677 ямаа байна.тус багийн 2өрх тутмын нэг нь автомашинтай 72хувь нь мотоцикльтой 90 орчим хувь нь нарны зайн цахилгааны эх үүсгүүр ашиглан телевизийн олон сувгаар мэдээлэл хүлээн авч бүх өрх гар утас ашиглаж байна.
Тус багаас Улсын аварга малчин 5, Улсын аварга агент 1,аймгийн аварга малчин 12 ,аймгийн аварга тэмээчин 10, сумын аварга малчин 16 төрөн гараад байна.
ГУЧИН-УС СУМ ГУЧИН 2 ДУГААР БАГ