АРГУЙТ 4 ДҮГЭЭР БАГ
АРГУЙТ 4-Р БАГИЙН ТАНИЛЦУУЛГА
1992 онд багийн зохион байгуулалтанд орж анх Аргуйтын 4-р багийн Засаг даргааар Сосорбурамын Чулуунбат, М.Баттулга, П.Адъасүрэн, Л.Ганбат, А.Цэндаа, Б.Оюунчимэг, Ц.Батдож, М.Цэрэнбанзрагч, БИНХ-ын даргаар М.Баттулга, Х.Энхтайван, Л.Мөнх-Ундрах нар ажиллаж байна. Тус багт сумын төвийн айл өрхүүд, аж ахуйн нэгжүүд хамаардаг.
Тус баг нь 139 өрх, 453 хүн амтай нийт амын ихэнх нь төрийн болон аж ахуй нэгж хувиараа хөдөлмөр эрхлэн амьдардаг.
Аргуйт баг нь 41 малчин өрх, 31 мал бүхий өрх,албан байгууллага 1 тавиул малтай 1 өрх нийт 10,691 толгой малтай. 2022 онд малын төрлөөр хамгийн олон малтай өрхөөр В.Пансан тэмээгээр, М.Буяндэлгэр адуугаар, Б.Балжинням үхэрээр, Д.Ням-Отгон хониор , М.Буяндэлгэр ямаагаар тэргүүлээд байна. Сүүлийн жилүүдэд иргэд сүү, махны чиглэлийн үхрийн аж ахуй ихээхэн хөгжүүлж байна.
Тус багт ИТХ, ЗДТГ, ЕБС, Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг, Соёлын төв , Ахмадын өргөө, ХААН банк, Төрийн банк, Дашнайданлин хийд, Өөш-Шахлаг хувийн мал эмнэлэг, Их угалз ХХК, Баян-Цэн-Аргуут талх нарын боовны цех, гутлын өрхийн үйлдвэр, цахилгаан холбооны газар, шуудан холбоо, халуун ус, НИК петровис шатахуун түгээх станц, Мангай трейд шатахуун түгээх станц, эсгийний үйлдвэр 2, хүнс, барааны дэлгүүр 10 гаруй, цайны газар 2, оёдлын цэх 1, эргэлтийн эмийн сан 1, бизнес хөгжлийн төв,ахмадын өргөө зэрэг үйлвэр үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Тус багт Гавъяат эдийн засагч Анхны үндсэн хууль батлалцсан Сосорын Пүрэв, Алтан гадас одонт Д.Халимаг, Т.Чулуунхүү, Д.Одончимэг. П.Адъяасүрэн, Ё.Цэвэгхүү, Д.Халимаг, Ж.Наранцэцэг Ц.Орхонтуул Г.Ундрахбаяр .Б.Батбаатар, М.Батбаяр, Н.Тунгалаг , Ц.Гандолгор , М.Цэрэнбанзрагч ,Ц.Батдорж, П.Цэрэндулам хөдөлмөрийн хүндэт медальтай, М.Баттулга, А.Энхтогтох, С.Хорлоо, С.Даваа, М.Цэрэнбанзрагч, Ц.Батдорж, Ч.Гурванбаяр, Ц.Баттулга, А.Цэндмаа, С.Мөнхнасан, М.Долгорсүрэн,Т.Мөнхтогтох, М.Одсүрэн, Д.Лхагвадолгор нар, аймгийн харцага Ц.Батжаргал, аймгийн начин Р.Өлзийжаргал МҮОНР-гийн ‘’Алтан төл’’-ийн эзэн Аймгийн аварга В.Пансан, С.Пүрэв, Ц.Бямбацоодол Аймгийн алдарт уяач Ц.Бямбацоодол, М.Буяндэлгэр, Б.Батбаатар, Монгол улсын шагай харвааны гоц мэргэн О.Цогбат, сумын алдарт уяач Ц.Бямбацоодол, Б.Батбаатар ,М.Буяндэлгэр, шагайн хүндэт хараавч С.Жаргалсайхан, Ц.Баттогтох, Ц.Сэрээтэр, Р.Дашравдан, Б.Алтангэрэл Сумын заан О.Алтан –од, Т.Сүхболд, Х.Энхтайван, Б.Чулуунтогтох, Ц.Батзориг, гарын бөмбөгийн спортын дэд мастер Д.Эрдэнэбадрах, Ц.Батзориг,С.Түвшинтөр, М.Батбаяр, Р.Цэдэндолгор, О.Төмөрчөдөр салбарын тэргүүний ажилтан 80 гаруй иргэн ажиллаж амьдарч байна.
Тус багийн нутагт Ар-агуйн гол, Гурванбургас, Монгол улсын Хүчит арслан Г.Цоодолын нэрэмжит хөшөө цэцэрлэгт хүрээлэн, Азарганы баримал, дайнд оролцсон иргэдийн дурсгалын хөшөө, Дэлхий энх тайвны бүс нутгийн дурсгалын хөшөө зэрэг байдаг. Хамгийн өндөр настан Р.Цоодол-90, П.Цэрэндулам-87, С.Пүрэв-87 С.Төмөртогоо-85 настай ахмадууд байна.
2021оны “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих” зорилтод жилийн хүрэнд зохион байгуулсан аяны хүрээнд хуванцар савгүй өрхөөр Л.Сорогсүрэн, жимс жимсгэнэ боловсруулсан өрхөөр П.Цэрэндулам, хороо бууцаа тохижуулсан хот айлаар Ю.Гонгидбунин, байгальд ээлтэй өрхөөр Д.Лхагвадолгор нар шалгараад байна.
2022 оны “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх орчны бохирдлыг бууруулах” зорилтот жилийн хүрээнд зохион байгуулсан аянуудад шилдэг ногоон байгууламжтай өрхөөр Ё.Цэвэгхүү, Ш.Мягмарсүрэн нар шалгараад байна.
ГУЧИН-УС АРГУЙТ 4 ДҮГЭЭР БАГ