АРГАЛАНТ 3 ДУГААР БАГ
АРГАЛАНТ 3ДУГААР БАГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
1992 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Аймгийн ИТХурлын Тэргүүлэгчдийн 14 дүгээр тогтоолоор суманд 5 баг байгуулагдаж багийн зохион байгуулалтанд шилжихэд тус багийн анхны Засаг даргаар О.Цэгмид сонгогдон ажиллаж байсан. 1992-2021 он хүртэл О.Цэгмэд, Г.Чулуунбаатар,Ш.Гандолгор, П.Даваадулам, Ш.Цэрэнтогмид, О.Ганхуяг нар багийн засаг даргаар ажиллаж байсан. 2021 оноос багийн засаг даргаар А.Баярмөнх миний бие ажиллаж байна.
Аргалант 3 дугаар баг нь Богд, Хайрхандулаан, Баруунбаян-улаан сумын нутгуудтай хил залган говь, тал хээр бүсэд оршдог. Багийн нийт өрхийн 98-н хувь нь мал аж ахуй эрхлэн сум, улс орныхоо нийгэм эдийн засагт өөрсдийн хүч хөдөлмөрийг шингээн ажиллаж амьдарч байна.Тус багт Аргалант, Тогоо хайрхан, Паалуу, Тэвш тээг, Их бага Тахилга, Шийр зэрэг уул нурууд байхаас гадна Ар-Агуйтын гол нь багийн нутаг дэвсгэрийн төв дундуур олон тохой , сонин янзын голдрил үүсгэн урсан өнгөрч хүн амьтныг ундаалдаг. Багийн нутаг дэвсгэр дээр аргал, угалз бор цагаан гөрөөс, үнэг, хярс, дорго, мануул, чоно зэрэг амьтад тас, шонхор, элээ, сар, хэрээ зэрэг жигүүртэн шувуудтай. Түүх домгийн баримт болсон булш, хиргисүүр, хадны сүг зургийн баян олдвортой. Байгалийн сонин тогтоц бүхий 5 цагаан, Банзан хад, Паалуу,Ширээгийн хадны сүг зураг,Цонжийн хэрэмний туйр зэрэг нь тус багийн нутагт оршдог.
Тус багаас төр ,улс тив дэлхийд алдартай олон хүн төрөн гарсний дотор Газар зүй ухааны доктор С.Сангидаансүрэнжав ,Түүхийн ухааны доктор С.Шааман, МУ-ын Гавъяат тээвэрчин Ч.Сандагдорж, МУ-ын Гавъяат эмч Ц.Банзар, МУ-ын гавъяат эмч Д.Банзар, МУ-ын аварга малчин Ё.Пүрэвгял, Б.Готов , Р.Бямбасүрэн,Ж.Баттөиөр Улсын начин С.Чулуунбаатар,МУ-ын Гавъяат дасгалжуулагч, ази тивийн аварга Улсын начин Д.Адъяатөмөр, МУ-ын Гавъяат тамирчин Олимпийн хүрэл медальт, Ардын багш Ч.Дамдиншарав, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Ч.Насантогтох нар нь энэ багийн газар шорооноос хүний мөрийг анх гарган хөдөлмөр бүтээлийн оргилд хүрчээ.
Тус баг нь 2023 оны байдлаар 198-н өрхийн 674 хүн ам,43052 толгой малтай, 6-н Мянгат малчинтай байна. Аргалант 3 дугаар багаас Аймгийн аварга малчин Т.Мөнхжаргал, Д.Мөнхтогтох, Л.Ганбат, Ж.Баттөмөр, Д.Мөнхжаргал, А.Мөнхцуурга, А.Баярмөнх,Д.Эрдэнэцуурга,Р.Төмөрочир,Ө.Энхтөр,Р.Самдан,М.Баярсайхан,Н.Эрдэнэбаяр,Б.Чулуунтогтох, Сумын аварга малчин М.Баярсайхан, М.Баяртогтох, Ж.Амгаланбаатар, Г.Давгасүрэн,Х.Отгонжаргал,Р.Хоролсүрэн,Ж.Данзанчойнзод,Б.Уламтогтох,Ш.Ганболд,Т.Цэдэниш,Т.Лутбэх,А.Чимэдбавуу нарын хүмүүс хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа манлайлан гялалзаж яваа билээ.
2022 оны Шилдэг залуу малчин Э.Чинбаатар, Хадлан тэжээл бэлтгэсэн өрх М.Отгонбаяр, Байгалд ээлтэй өрх Б.Алтангэрэл,Г.Давгасүрэн Хороо, буцаа тохижуулсан хот айл Р.Бямбасүрэн, Жимс жимсгэнэ бэлтгэсэн өрх Р.Бадамочир нарын өрхүүд шилдэгүүдээр шалгарлаа.
ГУЧИН-УС АРГАЛАНТ 3 ДУГААР БАГ