СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН МЭДЭЭЛЭЛ

 

Сум хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх үйлдвэр, үйлчилгээний тэргүүлэх чиглэлийг жил бүр сумын ИТХ-аар батлуулж тухайн чиглэлийн дагуу иргэдээс ирүүлсэн төслийг сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн хурлаар хэлэлцэж зээлийг 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр олгодог.

 

2018 ОНД СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ДЭМЖИХ ҮЙЛДВЭРЛЭЛ,

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

 

Нэг. ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЧИГЛЭЛЭЭР:

1.    Арьс ширний анхан шатны боловсруулах цех байгуулах

2.    Өнгөлгөөний хавтан, өнгөлгөөний тоосго үйлдвэрлэх

3.    Гэр ахуйн тавилга, модон эдлэл

4.    Сур суран эдлэл

 

Хоёр. ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР

1.    Талх, нарийн боовны цeх

2.    Сүү, сүүн бүтээгдэхүүний цех байгуулах

 

Гурав. МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР

1.    Хадлан тэжээл бэлтгэл

2.    Тахианы аж ахуй

3.    Тэмээний аж ахуй

 

Дөрөв. АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР

1.    Үсчин, гоо сайхан

2.    Гэрэл зураг, kомпьютeрийн үйлчилгээ

3.    Оёдол

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗӨВЛӨЛСум хөгжүүлэх сангийн зээлийг 2011 оноос эхлэн олгож сүүний чиглэлийн үхрийн аж ахуй эрхлэх 8 иргэнд , газар тариалан эрхлэх 6 иргэнд, оёдол, ахуйн үйлчилгээ5 иргэнд, kомдьютeр, гэрэл зураг 2 иргэнд, тахиа, шувууны аж ахуй 3 иргэнд, эсгий, эсгий эдлэл 4 иргэнд, блоkүйлдвэрлэл 2 иргэнд, дугуй засвар 1 иргэнд, авто засвар гагнуур 2 иргэнд, хэрчсэн гурил үйлдвэрлэл 1 иргэнд, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2 иргэнд, хоёрдогч түүхий эд худалдан авах 2 иргэнд, гахайны аж ахуй эрхлэх 1 иргэнд, адууны зүчи 1 иргэнд, жимс, жимсгэнэ боловсруулах 1 иргэнд, гутал үйлдвэрлэл 2 иргэнд,  худаг засвар 1 иргэнд, талх нарийн боовны цeх 1 иргэнд, гөлөм үйлдвэрлэл 1 иргэнд, сур суран эдлэл 1 иргэнд, мужааны цeх 1 иргэнд, шахмал түлш 1иргэнд чацарганы талбай хашаалах 1 иргэнд,  авто засвар 1 иргэнд, мужааны цехийн эрхлэх 1 иргэнд эсгий эдлэл эрхлэх 1 иргэнд,сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2 иргэнд гутал засвар 1иргэнд хими цэвэрлэгээ 2 иргэнд арьс нэхий элдэх, 1 иргэнд модон эдлэл 1иргэнд гэрийн оосор бүч хийх чиглэлээр нийт 60 зээлдэгчид 357680,0сая төгрөгний зээлийг олгосон байна.

 

2017 онд сум хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх үйлдвэр, үйлчилгээний тэргүүлэх чиглэлийн дагуу 7 иргэний төслийг хүлээн авч сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл 2 удаа хэлэлцэж, гэрийн оосор бүч хийх чиглэлээр  Д.Намжилмаа 5,5 сая төгрөг  Гутал үйлдвэрлэл явуулах чиглэлээр  Д.Болор-Эрдэнэ 15,0 сур суран эдлэл хийх чиглэлээр М.Бэх-Очирбаатар 6,9  сая төгрөг, нэхий элдэх чиглэлээр  Г.Сүхбаатар 17,0 сая төгрөг Хими цэвэрлэгээ хийх чиглэлээр Д.Жанцандорж 5,0 сая  Модон эдлэл хийх чиглэлээр С.Оргодол  4,0 сая,  Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр С.Давааням 6,0 сая төгрөг энэ онд  нийт 59,4сая төгрөгийн зээлийг олгосон.