Сургуулийн түүхээс

    1937 оны сүүлчээр Гучин-Ус суманд бичиг үсгийн бүлгэм, тэнхим байгуулах хөрөнгө мөнгө хандивлах хөдөлгөөн санаачлага өрнөж, сумын дарга байсан Ёндонбалын Цэд-Иш нутагтаа бичиг үсэг сайтай гэж нэрлэгдсэн Даржаагийн Балжирдорж, жирийн ард Жамбаагийн Сүх нарыг дуудан ирүүлж, ард олны хандивласан хөрөнгийн дансыг хүлээлгэн өгч, айл өрхөөр явж сургууль байгуулах талаар сурталчлан таниулж, мал хөрөнгө нэмэн цуглуулж ирэх үүрэг өгчээ.Үүний дагуу Ж.Сүх 2000 –аад бог мал, 200гаруй адуу цуглуулсны дээр ард Г.Шар 200лан мөнгө хандивласан түүхтэй. Тус сургууль ард олноос цуглуулсан хөрөнгөөр 1938 онд Ардын сайн дурын сургуульнэртэйгээр20хүүхэдтэй 1багштай  (анхны багш Даржаагийн Балжирдорж) 2гэртэйгээр тулгын чулуугаа тавьж байсан.               

 

"2018 ОН  БИДНИЙ АМЖИЛТ- БИДНИЙ БАХАРХАЛ”

 

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Ерөнхий боловсролын сургууль нь      78 жилийн түүхтэй, газар зүйн байршил онцлогоороо сум дундын сургууль байсан бөгөөд 2002 оноос Говь-Эрдэнэ бүсийн төв сургууль болон өргөжсөн юм.

               2018-2019 оны хичээлийн жилд тус сургууль нь 47 багш ажилчин, 368 сурагчтайгаар “Суралцагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай боловсрол, тэгш боломж олгож, эрүүл аж төрөх зөв дадал төлөвшлийг хэвшүүлэн, хүүхэд нэг бүрийн авъяас чадварыг хөгжүүлж, тэргүүний хамт олон болох” –ЭРХЭМ ЗОРИЛГЫГ байгууллагаараа дэвшүүлэн БАГШ, АЖИЛЧИД маань “Ёс зүйг эрхэмлэн ажилдаа хариуцлагатай байж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэн, арга туршлагаа түгээн дэлгэрүүлэгч “СЭТГЭЛТЭЙ, ЗҮТГЭЛТЭЙ, БҮТЭЭЛЧ  ҮЙЛТЭЙ АЖИЛТАН байх зорилготойгоор иргэдэд боловсрол олгох  үйлчилгээг чанартай үзүүлэхийг хичээн ажиллаж байна.

           2018 оныг Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “Хүүхдийн хөгжил-хамгаалал”-ын жил болгон зарлаж зорилтот жилийн нэгдсэн төлөвлөгөөг Өвөрхангай аймгаас батласны дагуу Гучин-Ус сум болон Ерөнхий боловсролын сургуулийн төлөвлөгөөг батлан тодорхой үр дүнд хүрч ажиллалаа. Зорилтот жилийн хүрээнд:

1.Зорилтот жилийн хүрээнд Өвөрхангай аймгаас зох он байгуулсан “Бидний ирээдүй-Миний үйлдлээс” сэдэвт гар зураг, зохион бичлэг, шүлгийн уралдаанд сургуулийн нйит сурагчдын 62,4 % нь оролцсон.

Тус уралдаанд ЕБ-ын 29 сургууль оролцож Гучин-Ус сумын ЕБС-ийн Ц.Гандолгор багштай 2А анги “Санаачлагатай анги”, 12А ангийн сурагч Бя.Отгонбилэг шүлгийн төрлөөр 2-р байр, Б.Даваажаргал багштай ЗБ ангийн сурагч А.Эрдэнэчулуун зургийн төрлөөр 3-р байрын шагнал хүртсэн.

 

2.ХӨУБ-уудын дунд сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлтийг бууруулах, таслан зогсоох чиглэлээр “Хайраа түгээе”, “Хамтдаа хөгжье” болзолт аян зарлан тэрхүү аянд тус сургуулийн “Сэтгүүлч клуб амжилттай оролцон “Дэд” байрт шалгаран 200000 төгрөгөөр шагнууллаа.

 

3.Японы “АЙЗЕНКА” ТББ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тус байгууллагаас  сургуулийн сурагчдад Япон хэлийг онлайнаар болон 2 сард     1 удаа багш ирж зааж байна. Уг байгууллагаас манай  сургуулийн сурагчдад Япон хэлний сурах бичгүүд болон 50 инчийн ухаалаг ТВ-г өгч хүүхдүүдийн сурч боловсроход томоохон хөрөнгө оруулалтыг хийсэн.

Тус нийгэмлэгийн хамтын ажиллагаа өргөжиж 2018.08.19-08.20-ны өдрүүдэд Япон улсын 12-42 насны 24 иргэн Гучин-Ус сум болон сургуулийн үйл ажиллагаатай танилцан зочилсон бөгөөд энэ үеэр Аргуйн голын хөвөөнд тариалсан чацарганын төгөлд 40 ширхэг чацаргана суулгасан ба “Япон Монголын урлагийн үдэш” урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулж сумын иргэд оролцсон. 

 

Энэхүү хамтын ажиллагааны дүнд тус сургуулийн сурагчид Япон хэлний дугуйланд online-аар хамрагддаг ба 2 сард нэг удаа тус сангийн багш хүрэлцэн ирж Япон хэлний хичээлийг зааж сурагчдыг хөгжүүлж байна.

Багшлах боловсон хүчний мэдлэг чадварыг дээшлүүлэх, ажлын байрандаа хөгжих, төрийн албан хаагчийн сургалт”хөгжил чиглэлээр

2018 оны 01 дүгээр сарын 06-09-ны өдрүүдэд багш нарын мэргэжил боловсролоо дээшлүүлэх, сургалтын орчин нөхцөлтэй танилцах зэрэг ажлуудыг нэгтгэн Туршлага солилцох аяллыг зохион байгууллаа. Уг аялалаар

1.    “Глобал олон улсын дунд сургуульд –

·         ”Орчин үеийн багшиийн харилцаа хандлага”,

·         ” Хүн байхуйн учир”,

·          “Сургахуйн ухаан” зэрэг 10 цагийн сургалтанд суралцсан.

2.    16 дугаар сургууль,

3.    Улсын тэргүүний лаборатори 20 дугаар сургууль,

·          “Шинэ-Эрин” олон улсын Кембрижийн сургалттай сургуулиудын сургалтын орчин, багш нарын бүтээлтэй танилцан ажилдаа хэрэгжүүлэн ажилласан бөгөөд тус сургалт, сургалтын орчинтой танилцах мэргэжил боловсролоо дээшлүүлэхэд

·         УИХ-ын гишүүн С.Чинзориг – 2.000.000 төгрөг

·         Сургуулийн захиргаа, ҮЭ-ийн хороо – 700.000 төгрөг

·         Их-Угалз ХХК – 200.000 төгрөг

·         Өв Баруунбаян-Улаан ХХК -200.000 төгрөгөөр  тус тус дэмжсэн байна.

 

4.    Улаанбаатар хотын БМДИ-ийн харьяа Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Залуу багш хөтөлбөрийн сургалтыг Хайрхандулаан, Нарийнтээл сумын Ерөнхий боловсролын сургуультай хамтран зохион байгуулж харилцан туршлага солилцоход 20 багш оролцож байна.  Уг сургалт нь 3 үе шаттай бөгөөд

·         1-р шатны сургалтыг Хайрхандулаан сумын ЕБС дээр зохион байгуулж

·         2-р шатны сургалтыг Нарийнтээл сумын ЕБС дээр 2019 оны 01 дүгээр сарын 3, 4 - нд зохион байгуулж

·         3-р шатны сургалтыг Гучин-Ус сумын Ерөнхий боловсролын сургуульд  зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

5.    “Говь-Эрдэнэ” бүсийн сургуулиудын багш нарын дунд “Технологич багш” шалгаруулах уралдааныг УИХ-ын гишүүн С.Чинзоригийн ивээл дор амжилттай зохион байгуулсан нь манай сургуулийн багш нарт ажлын байран дээрээ хөгжих, харилцан туршлага солилцох зэрэг давуу талтай байсан нь онцлог юм.

 

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын ахиц,

амжилт

2018 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын хэмжээст оноогоор улс аймгийн дундажаас дээгүүр буюу 534,8 оноогоор Өвөрхангай аймгийн хэмжээний 29 Ерөнхий боловсролын сургуулиас 5 дугаарт эрэмбэлэгдсэн юм.Хичээлүүдээр ялгавал

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг урлагаар  хөгжүүлсэн

 байдал буюу гаргасан амжилт

Тус сургуулийн сурагчид нь сургуулийнхаа дуу хөгжмийн багш болон Соёлын төвийн багш нар удирдан явуулдаг гоцлол дуу, найрал дуу, бүжиг, морин хуур, үндэсний хөгжмийн дугуйлангуудад суралцан урлагийн авъяасаа хөгжүүлж байгаа билээ.

       2018 оныг “Хүүхдийн хөгжил-хамгаалал”-ын жил болгосонтой хобогдуулан “Аз  жаргалтай аялгуу - 2018” хүүхдийн урлагийн их наадамд 3 нас, 26 ангиллаар амжилттай оролцлоо.Сургуулийн бага насны  6 төрөлд давхардсан тоогоор 44, дунд насны 9 төрөлд давхардсан тоогоор 38, ахлах насны 9 төрөлд давхардсан тоогоор 66, морин хуур ардын хөгжмийн хамтлагт оролцогчид нийлээд давхардсан тоогоор 157 сурагч оролцсон. Уг наадамд 18 сум 29 сургууль, цэцэрлэг оролцсоноос Гучин-Ус сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нийлбэр оноогоороо тэргүүлж “Шилдэгийн шилдэг Гранпри” цом болон 1350000 төгрөгөөр шагнуулсан нь тус сум, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын урлагийн чиглэлээр хөгжсөн болон үзүүлсэн амжилтын томоос том илрэл юм.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын спортоор хүүхдийг хөгжүүлсэн байдал буюу гаргасан амжилт

Тус сургуульд сурагчдыг спортоор хөгжүүлэх үндэсний бөх, жудо бөх, гар бөмөг, сагсан бөмбөг, хөнгөн атлетикийн чиглэлээр секцүүд хичээллэдэг бөгөөд Өвөрхангай аймгийн “Хүүхдийн спортын V наадам”-д 1300 гаруй хүүхэд  үндэсний бөх, жудо, сагсан бөмбөг, волейбол, чөлөөт бөх, шатар гэсэн спортын 6 төрөлд авхаалж самбаа, ур чадвараа дайчлан оролцсоноос Гучин-Ус сумын ЕБС-ийн 63 сурагч нийлбэр дүнгээрээ 3-р байрт шалгарч Цом, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан. Сурагчдын амжилтаас

•           Эрэгтэй волейбол I байр “Алтан медаль”

•           Эмэгтэй волейбол II байр “Мөнгөн медаль”

•           5А ангийн сурагч Ч.Санжидмолом-шатрын төрөлд З-р байр “Хүрэл медаль”

•           7А ангийн сурагч Ч.Саранцацралт- шатрын төрөлд “Хүрэл медаль”

•           11А ангийн сурагч Ч.Долгордулам –Жудо бөхийн төрөлд – Мөнгөн медаль

•           11А ангий сурагч Ө.Ариунцэцэг- Жудо бөхийн төрөлд –Хүрэл медаль

•           9Б ангийн сурагч Г.Нангидмолом-Чөлөөт бөхийн төрөлд – Алтан медаль

•           10Б ангийн сурагч Б.Отгонбаатар –Жудо бөхийн төрөлд-Алтан медаль тус тус хүртсэн ба Өвөрхангай аймаг болон сум, бүсийн сургуулиудад зохион байгуулагддаг спортын уралдаан тэмцээнд амжилттай оролцож байна.

            Улаанбаатар хотын 16 дугаар сургуультай хамтын ажиллагаатай болж тус сургуулийн 4-11 дүгээр ангийн сурагчдыг уран гимнастикаар хичээллүүллээ.Уг уран гимнистикийн байр, хоол, унааны зардал болох 1000000 төгрөгийг Ерөнхий боловсролын сургуулийн захиргаа, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Сумын засаг даргын нөөцийн сангаас гаргалаа.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлсэн байдал, гаргасан амжилт

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор тус сургуульд уран зураг, хайчилбар, юнимат, туузан урлал, эсгий урлалын дугуйлан хичээллэж сурагчдыг хөгжүүлж байна.

 “Хүүхдийн хөгжил-хамгаалал”-ын зорилтот жилийн хүрээнд зохион байгуулагдсан “Хүүхдийн урлан бүтээл”-ийн наадамд тус сургуулийн сурагчдын бүтээлүүдээс Ц.Уранчимэг багшийн барималын дугуйлангийн сурагчид 2 дугаар байр,” Монгол ахуй соёл” нэртэй уран зураг, хайчилбар, модон эдлэл, уран зураг, эсгий ширмэлийн иж бүрдэлээс бүтсэн коллекц төрөл 4 дүгээр байрт тус тус шалгарсан амжилттай байна.

Сурагчдын бүтээлээс

Ерөнхий боловсролын сургуульд хийгдсэн хөрөнгө оруулалт, орчны тохижилт

1.    ЕБС-ийн 75 хүүхдийн дотуур байранд БСШУЯ-ны 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай засвар хийгдэхээр төлөвлөгдөн,  батлагдсан зураг төсөл, төсвийн дагуу “Smart зоос” ХХК байрны бүх тасгийн хаалгыг шинэчлэн, ханыг өнгөн засвар хийж, шалыг бетон цутгаж хулдааслан  гал тогооны хэсгийн таазны засварыг хийж гүйцэтгэлээ.

 

2.    Сургуулийн спорт зааланд сум хөгжүүлэх сангаас 35 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийж уг засвараар спорт заалны шалыг шинээр шахан, цонхыг зориулалтын блокон хавтангаар сольж, хаалгуудыг шинэчлэн хана, шалыг будан тааз болон хананд их засвар хийгдэж сурагчдын сурч боловсрох болон тус сумын ард иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчинг бүрдүүллээ.

 

3.    ЕБС- нь өөрийн бололцоог ашиглан хүүхэд хөгжлийн  “Тэмүүлэл” төвийг шинээр байгуулан өрөөг шинэчлэн тохижуулахад УИХ-ын гишүүн С.Чинзориг  шкаф, З-р багийн малчин Р.Самдан 1 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар өнгөт принтер, зөөврийн чанга яригч, сургалтын бусад хэрэглэгдэхүүнийг шийдвэрлэн сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

 

4.    Монгол хэлний “Сүегэр” кабинетийг шинээр тохижуулахаар төлөвлөж сургуулийн захиргааны зүгээс 42 инчийн ухаалаг TV-ийг шийдвэрлэн 8А, 9Б ангийн эцэг эхийн хөрөнгө оруулалтаар ангийн тааз, ханын тавиур, цонхны хөшиг, бусад үзүүлэнгүүдэд 1.200.0 төгрөгний хөрөнгө оруулалт хийгдээд байна.

 

5.    ЕБС-ийн номын санд 1 дүгээр багийн малчин Ц.Дамдинсүрэн 1.300.000 төгрөгний үнэ бүхий номын тавиур хийлгэн, “Нэг ном-Эрхэм үйлс” аяны хүрээнд тус номын санд 1.750.000 төгрөгний үнэ бүхий 1000 гаруй номын хандив хийгдэж сурагчдын сурч боловсрох, сургалтын таатай орчин нөхцөл бүрдэж номын сан маань “Номын өргөө” боллоо.

 

6.    Засаг даргын мөрийн хөтөлбөр, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлтөнд орсны дагуу “Хими, биологийн хичээл”- ийн кабинетад сургуулийн захиргаанаас  3.425.000 төгрөгний сургалтын хэрэглэгдэхүүн, туршилтын ширээ, лабораторийн сандал зэргийг захиалан засаг даргын нөөцийн сангаас 650.000 төгрөгний үнэ бүхий бодис хадгалах, сургалтын хэрэглэгдэхүүн байрлуулах шкафыг хийлгэн 2018-2019 оны хичээлийн жилийн 3 дугаар улиралд ашиглалтанд ороход бэлэн болоод байна.

 

7.    Боловсролын чанарын шинэчлэл- төсөл хөтөлөрт хамрагдан бага ангийн байгалийн ухааны кабинеттай болж сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна.

 

8.    Сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулахад хэрэглэгдэх зөөврийн өсгөгч 2 ширхэг, хөлтэй микрофон 2 ширхэг, 6 оролттой фульт өсгөгчийг сургуулийн захиргаанаас 600000 төгрөгийг, засаг даргын нөөцийн сангаас 400.000 төгрөгийн шийдвэрлэн сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаандаа ашиглаж байна.

 

9.    Сургуулийн гадна ба дотор камерийг шинэчлэх, засварлахад сургуулийн захиргаанаас 726.000 төгрөг, ИТХ-аас 230.000 төгрөгийг шийдвэрлэсэн.

 

10.Багш ажилчдын санаачлагаар Бүтээлч ажил аянг өрнүүлж захиргаа аж ахуйн багийн хамт олон 680.000 төгрөгний үнэ бүхий шилэн хоргыг Улаанбаатар хотноо захиалан хийлгэж сурагчдын бүтээлийг тавьж олны хүртээл болгож байгаа бөгөөд бага ангийн заах аргын нэгдлийн багш нар багш хөгжлийнхөө өрөөг 650.000 төгрөгөөр тохижуулан, дунд ахлах ангийн багш нар мөн өөрсдийн багш хөгжлийн өрөөг 1.800.000 төгрөгөөр тохижуулж өөрсдийн ажиллах ая тухтай байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

 

11.Сургуулийн урсгал засварт улсын төсвөөс 1.148.300 төгрөг, сурагчдаас нийтийн эзэмшлийн талбайн засварт сурагч тус бүрээс 3000 төгрөг буюу нийт 1.151.000 төгрөгний хөрөнгө оруулалт хийгдэж сургуулийн гадна пасадны засвар /шавар, өнгөлгөө/, сургуулийн дотоод засал /хана шалны будаг болон цахилгаан монтажны засвар/ сургуулийн гадна талбайн хогийн цэгийг шинэчлэх зэрэг ажлууд хийгдсэн.

 

Ерөнхий боловсролын сургууль нь эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж үйл ажиллагаандаа татан оролцуулсан нь

2017-2018 оны хичээлийн жилд тус сургууль жил бүр “Онцлох 9 алдартан” эцэг эхийг шалгаруулах шийдвэрийг гарган 2018 онд ажил үйлсээрээ манлайлан, сурагчдын сурч, хөгжих, сургалтын таатай орчин бүрдүүлэхэд хөрөнгө оруулалт хийсэн 9 эцэг эхийг алдаршуулсан билээ.

1.    “Манлайлагч эцэг эх”-ээр Тогооч овогтой Мөнхжаргал  тодорлоо.

Аргалант III багийн  малчин Тогоочийн Мөнхжаргал нь

·         Хөдөлмөр бүтээлээрээ сум аймагтаа үнэлэгдсэн 2006 онд “сумын аварга малчин”, 2009 онд “Аймгийн аварга малчин” болсон  “Сумын хоёр мянгат малчин”

·         Охин М.Нансалмаа 7-а ангид сурлага урлаг спортоороо манлайлан амжилттай суралцаж байна.

·         Сургуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, дэмжлэг үзүүлж ажилладаг. 2016 онд Аав сайн малчин В.Тогооч агсны  нэрэмжит Шатрын тэмцээнийг 3 насны ангиллаар зохион байгуулж 115,0₮-өөр ивээн тэтгэж сургуульд 20 хонь бэлэглэсэн.

·         Хүүхдийн спортын Ү наадамд оролцох оролцоонд үнэтэй хувь нэмэр оруулж тамирчдын хувцас жигдрэлтэнд 1000,0₮ хөрөнгө оруулалт хийсэн...зэрэг амжилтаараа 2018 оны“Манлайлагч эцэг эх”-ээр шалгарсан.

         

2.    “Соён гэгээрүүлэгч эцэг эх” -  Жанчив овогтой Цэнд тодорлоо.

·         Хөөвөр I багийн малчин, “Шударга Гүндээ” сангийн тэргүүн Жанчивын Цэнд нь ажил хөдөлмөрөөрөө сум орон нутаг, төр засагтаа үнэлэгдэж “Сумын аварга малчин”-аар 5 удаа шалгарч байсан, Монгол улсын төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медальт” сумын мянгат малчин

·         7 хүүхэд нь тус сургуульд амжилттай суралцаж төгссөн. Охин Ц.Чимэддолгор бага ангийн багшаар ажиллаж, Одоо зээ охин Э.Лхам 10-а ангид, зээ хүү Ц.Бумчин 3-б ангид сурлага, урлаг, спортоор тэргүүлэн амжилттай суралцаж байна.

·         ЕБС-ийн үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцож, 2-3 удаа урилгаар зочин багшаар ажиллаж, мал маллах арга ухаан, ардын ёс зан заншил, уламжлал болон “Угийн бичиг”, уран зохиолын баялаг сангаас болон өөрийн бүтээлээс  хүүхэд багачуудад сонирхуулж зөвлөж, зааж сургасан.

·         “Нэг ном-Эрхэм үйлс” аяны хүрээнд зээ хүү Ц.Бумчингийн 3-б ангийн номын санд зориулж 52000₮-ийн 9ш ном бэлэглэсэн.

·         “Шударга ёсыг дэлгэрүүлэх” зорилготой зохион бичлэг, эсээ бичлэгийн уралдааныг 3 жил дараалан зохион байгуулсан, нийт 127 сурагч оролцож, 600,0₮ зарцуулсан.

·         Сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан Сургуулийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг 3 жил дараалан уламжлал  болгон шилжин явах цомтой зохион байгуулж нийт 38 багийн 190 гаруй тамирчин оролцуулж, нийт 900,0₮  зарцуулсан... зэрэг амжилтаараа 2018 оны “Соён гэгээрүүлэгч эцэг эх”-ээр шалгарлаа.

3.    “Үлгэр жишээ эцэг эх” -   Цэгмэд овогтой Дамдинсүрэн тодорлоо.

Хөөвөр I багийн  малчин Цэгмэдийн Дамдинсүрэн  нь

·         Ажил үйлсээрээ сум аймагтаа үнэлэгдэж, 2005 оны “Тэргүүний малчин залуу”, 2015 оны “Аймгийн сайн малчин”, 2011 онд Өвөрхангай аймгийн ЗД-ын жуух бичиг,  2014 онд ХХААЯ-ны жуух бичгээр тус тус шагнагдсан  “Сумын хоёр мянгат малчин”

·         Тус сургуульд 3 хүүхэд нь суралцаж 2 охин нь төгссөн, хүү Ц.Даваахишиг нь 6-а ангид сурлага, хүмүүжил, урлаг, спортоор бусдыгаа манлайлан амжилттай суралцаж байна.

·         Бусдыг үгээрээ үйлээрээ үлгэрлэж, ажилч, малчаараа нутаг усандаа хүндлэгдсэн малчин.

·         “Нэг ном-эрхэм үйлс” аяны хүрээнд  Сургуулийн номын сан мэдээллийн төвийн тохижилтонд 1300,0₮ ний номын тавиур хийхэд хөрөнгө оруулалт хийсэн... зэрэг үзүүлэлтээр 2018 оны “Үлгэр жишээ эцэг эх”-ээр шалгарсан.   

 

4.    “Хүмүүнлэг үйлстэн эцэг эх” -  Рэнцэндондов овогтой Бямбасүрэн тодорлоо.                                                                                 

Аргалант III багийн малчин Рэнцэндондовын Бямбасүрэн нь

Ажил үйлсээрээ сум аймаг, улсдаа үнэлэгдэж “Монгол улсын аварга малчин” болсон, сумын мянгат малчин бөгөөд

·         Охин Б.Лхамхүү нь  1-а ангид амжилттай суралцаж байна.

·         “Дотуур байрын гал тогоо”, “Үдийн цай”-ны аяга тавга ариутгагчийг шинэчлэхэд 1000,0₮

·         Дотуур байрын хүүхдийн хоол хүнсэнд 1 бод мал

·         Аймгийн Хүүхдийн бүтээлийн наадамын материалын зардал болон оролцоонд зориулж 800,0₮-ийн хөрөнгө оруулалт хийсэн... зэрэг үзүүлэлтээр  2018 оны “Хүмүүнлэг үйлстэн эцэг эх”-ээр шалгарсан.

 

5.    “Нийгмийн зүтгэлтэн гэр бүл” Санжмятав овогтой Чойдоггямцай эхнэр Цээтаяа овогтой Мөнхтогтох – нар тодорлоо.

Гучин II багийн малчин Санжмятавын Чойдоггямцай  эхнэр Цээтаяагийн Мөнхтогтох нь

·         Ажил үйлсээрээ сум аймагтаа үнэлэгдэж, 2000,2007,2016 оны “Сумын аварга малчин”, “Сумын мянгат малчин” 

·         Тус сургуульд 2 хүү нь амжилттай суралцаж төгссөн.  Одоо охин Ч.Санжидмолом нь сурлага хүмүүжлээрээ манлайлан суралцаж байна. Шатрын спортоор сургууль, бүс, аймагтаа үнэлэгдсэн УААТ-д  амжилттай оролцсон тамирчин сурагч.

·         Эхнэр Ц.Мөнхтогтох Сургуулийн эцэг эхийн зөвлөлийн даргаар ажилладаг “ОНОС төслийн сургагч багш”

·         Шатрын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулан охин Ч.Санжидмоломын ангийн сурагчдад шатрын дугуйлан хичээллүүлж, сургуулийн аварга шалгаруулах 3 удаагийн тэмцээн уралдааныг нийт 300,0₮-өөр ивээн тэтгэж байсан.

·         Сургалтын орчин бүрдүүлэхэд 500,0₮ийн хөрөнгө оруулалт хийсэн... зэрэг үзүүлэлтээр  2018 оны “Нийгмийн зүтгэлтэн гэр бүл”-ээр шалгарсан байна.

 

6.    “Шинийг санаачлагч эцэг эх” - Баясгалан овогтой Ганзориг тодорлоо.

 Уянга сумын VI багийн иргэн Баясгалангийн Ганзориг нь

·         Уул уурхайн хүнд машин механизмын операторчноор ажилладаг.

·         Гэр бүл Б.Баасансүрэн ЕБС-д бага ангийн багш, Хүү Г.Төгөлдөр тус сургуулийн 1-а ангид амжилттай суралцаж байна.

·         Сургуулийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах ”Алтан намар” спартакиадыг  хүүхдүүд хүсэн хүлээдэг спортын- баяр болгон шилжин явах цомтой, амжилт гаргасан хүүхэд бүр медальтай байх санал санаачлага гарган энэ жил цом, мөнгөн шагналд 390,0₮ -ийн хөрөнгө оруулалт хийсэн. Ирэх хичээлийн жилээс жил бүр уламжлан зохион байгуулах...зэрэг санаачилга гаргасан тул “Шинийг санаачлагч эцэг эх”-ээр шалгарсан.

 

7.    “Үндэсний өв соёлыг дэлгэрүүлэгч” - Рэнцэндондов овогтой Самдан тодорлоо.

Аргалант III багийн малчин Рэнцэндондовын Самдан нь

·         Ажил үйлсээрээ сум аймагтаа үнэлэгдэж, “Аймгийн алдарт уяач”, “Сумын мянгат малчин”

·         Хүү С.Махгал 11-а ангид, хүү С.Сэвжид  8-а ангид тус тус  амжилттай суралцаж байна.

·         Үндэсний өв уламжлалаа эрхэмлэн дээдэлж мал маллах арга ухаан, хурдан морь шинжих, уях эрдэмд мэргэшиж, хурдан морины цол дуудах, уртын дуу дуулах, ерөөл магтаал хэлэхэд үр хүүхдүүд болон дүү нар, хүүхэд багачуудад үлгэрлэн зааж сургаж уламжлуулж байгаа

·         Хүүхэд хөгжлийн “Тэмүүлэл” төвд өнгөт принтер, зөөврийн өсгөгч авахад 1000,0 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн зэрэг үзүүлэлтээр 2018 оны “Үндэсний өв соёлыг дэлгэрүүлэгч”-ээр шалгарсан.

 

8.    “Хөдөлмөрч гэр бүл”- ээр Пүрэвсүрэн овогтой Ариунболд тодорлоо.

Хөөвөр I багийн малчин, Пүрэвсүрэнгийн Ариунболд нь

·         Ажил хөдөлмөрөөрөө сум орон нутагтаа үнэлэгдэж 2013 онд “Сумын аварга малчин”, 2017 оны “Аймгийн аварга малчин”, сумын мянгат малчин

·         Дотуур байрны сурагчдын амьдрах орчныг тохижуулахад 500,0₮-ийн хөрөнгө оруулалт хийсэн зэрэг амжилтаараа “Хөдөлмөрч гэр бүл”-ээр шалшгарсан байна.

 

9.    “Урлаг спортыг дэмжигч эцэг эх” - Равжих овогтой Намгилрагчаа тодорлоо.

Гучин-Ус сумын Засаг дарга Равжихын Намгилрагчаа нь

·         Аз жаргалтай-Аялгуу” Хүүхдийн урлагийн наадам,  Хүүхдийн спортын Ү наадамд оролцох оролцоонд үнэтэй хувь нэмрээ оруулан хувцас, унаа  байр, хоолны асуудлыг оновчтой сайн зохион байгуулж, аймагтаа Тэргүүлсэн  амжилт гаргасан.

·         Тус сургуульд суралцдаг бага охин Н.Эрдэнэдалай нь 5-а ангид сурлага, хүмүүжил, урлаг, спортоор тэргүүний сурагчийн нэг

·         “Жил бүр Бөхийн спортоор тухайн ондоо бүс, аймаг, улсад амжилт гаргасан тамирчин сурагчдыг  3 жил дараалан нийт 50 аад сурагчийг 250,0₮ -өөр шагнаж урамшуулсан.

·         Бөхийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан жил бүр дасгалжуулагч багш С.Бямбасүрэнгийн нэрэмжит  тэмцээнийг Бямбасүрэн агсны  гэр бүл М.Цэрэнбанзрагч тэдний үр хүүхдүүдтэй хамтран зохион байгуулж ивээн тэтгэдэг.

·         Mини волейболын спортыг хөгжүүлж нэрэмжит тэмцээнийг 2 жил зохион байгуулж нийт 120 гаруй сурагч оролцож, 200,0 ₮-өөр ивээн тэтгэж, жил бүр зохион байгуулан уламжлал болгосон... Зэрэг амжилтаараа 2018 оны “Урлаг спортыг дэмжигч эцэг эх”-ээр шалгарсан.

 

Цаг агаарын бэрхшээл, цаг үеийн нөр их ажлын хажуугаар “Хүүхдийн төлөө хийсэн үнэтэй хувь нэмэр тань” үеийн үед дуурсагдан арвижин дэлгэрэх болтугай.

 

ЗОРИЛТОТ ЖИЛИЙН СУМЫН ШИЛДГҮҮД

 

1.         “Хүүхдэд ээлтэй баг” Б.Батбаатар даргатай I баг-“Хүүхдийн хөгжил -хамгаалал”-2018 зорилтот жилийн хүрээнд багийнхаа иргэдийг удирдан зохион байгуулж Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын суралцах орчин, хөгжил, хамгаалалд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

2.         “Хүүхдэд ээлтэй байгууллага” О.Цогбат даргатай Соёлын төв- -“Хүүхдийн хөгжил -хамгаалал”-2018 зорилтот жилийн хүрээнд Сургуулийн өмнөх боловсрол болон Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын авьъяасыг хөгжүүлэн “Аз жаргалтай аялгуу” хүүхдийн урлагийн их наадамд амжилттай оролцоход үнэтэй хувь нэмэр оруулснаас “Мянга мянган инээмсэглэл” 1000 хүүхдийн найрал дууны ерөнхий зохион байгуулагчаар оролцож зэрэг амжилттай ажиллалаа.

3.         “Хүүхдэд ээлтэй иргэн” I багийн мянгат малчин Ц.Дамдинсүрэн – Гучин-Ус сумын мянгат малчин Ц.Дамдинсүрэн нь Ерөнхий боловсролын сургуулийн номын санд 1300000 төгрөгний үнэ бүхий ханын номын тавиурыг хийлгэн сурагчдын сурч хөгжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчинг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

4.         “Шилдэг анги удирдсан багш” бага ангийн багш Ц.Гандолгор – Зорилтот жилийн хүрээнд зарласан “Шилдэг анги удирдсан багш” шалгаруулах аянд анги хамт олноо манлайлан удирдаж сурагчдыг зөв төлөвшүүлэн тэргүүлсэн амжилттай байлаа.

5.         “Шилдэг аж ахуйн нэгж” Капкорп Монголиа ХХК – 2017 оны хичээлийн жилд 34000000 төгрөгний хөрөнгө оруулалтаар  Ерөнхий боловсролын сургуульд боловсон бие газар баригдаж эрүүл, зөв амьдралын хэвшил, хотын соёлыг нэвтрүүлснээс гадна “Хүүхдийн хөгжил-хамгаалал” зорилтот жилийн хүрээнд МУ-ын хүчит арслан Г.Цоодолын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд 35 сая төгрөгөөр хүүхдийн тоглоомын талбай шинээр байгуулсан.

Хүүхдийн хөгжилд хөрөнгө оруулалт хийсэн

·         IY багийн Засаг дарга М.Цэрэнбанзрагч,

·         иргэн Ц.Бямбацоодол,

·         иргэн Б.Хоролсүрэн,

·         иргэн Шийрэвсэнгээ нарын бүх шилдгүүддээ хүүхдүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

 

 

 

“Хүүхдийн хөгжил – хамгаалал” зорилтот жилийн хүрээнд зохион байгуулсан сургалт, чуулган, зөвлөгөөнүүд

1. Хүүхдийнхөгжилхамгааллыгдэмжих” жилийнажлыгсумороннутагтзохионбайгуулахажлын хэсгийгсумынЗасагдаргаарахлуулан 15 гишүүнийбүрэлдэхүүнтэйгээрсумын ИТХ-ын 2018 оны 02 дугаарсарын 26- ныөдрийн 03 дугаартогтоолоорбаталж 2018 оны 03 дугаарсарын 13-ны өдрийн             06 дугаартогтоолоор 5 бүлэг 38 зорилтбүхийажлынтөлөвлөгөөгбатланажиллаж 2018 оны 07 дугаарсарын 02-ны өдөрсумын ИТХ-ынТэргүүлэгчдэд, 2018 оны 10 дугаарсарын 04-ны өдөраймгийн ГБХЗХГ-ындаргаарахлуулсанажлынхэсгийнхэнд, 2018 оны 10 дугаарсарын 10-ны өдөрсумынХүүхдийннэгдсэнчуулгандтустуставьжхэлэлцүүлжзөвлөгөөчиглэлавчажиллалаа.

“Хүүхдийнхөгжил, хамгааллынжил”-ийннээлтийнаргахэмжээнд 76 эцэгэх, 60 сурагч, багш, ажилчид, төрийнбайгууллагуудынтөлөөлөлбүгд 170 хүноролцож,  ЗасагдаргаР.Намгилрагчаазорилтотжилийнажлынтөлөвлөгөөтанилцуулсан.

       

2.“Гэр бүлийн толь-Хүүхэд”  Эцэг эхийн зөвлөгөөнийг сумын ЗДТГ, СӨБ-тэй хамтран сумын ХТЗ, эцэг эх, багш, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг хамруулан амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд 122 төлөөлөгч оролцсон. Зөвөлгөөнөөр  сумын ХТЗ-ийн дарга, сумын Засаг дарга “Хүүхдийн хөгжил, хамгаалалд эцэг эхийн үүрэг оролцоо” илтгэл, ЕБС-ийн захирал “Боловсролын салбар дахь эцэг эхийн үүрэг оролцоо” илтгэл,  Цагдаагийн хэсгийн төлөөлөгч “Хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд эцэг эхийн оролцоо ба үүрэг хариуцлага” илтгэл,  ЭМТ-ийн нийгмийн ажилтан “Эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарах нь” илтгэл-сургалт-мэдээлэл өгч Өвөрхангай аймгийн “Хос багана” Төрийн бус байгууллагын тэргүүн  Энхтуяа  “Гэр бүл, эцэг эхийн нөлөө хүүхдийн хүмүүжил төлөвшилд” сургалт, ЕБСургуулийн багш нар “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” сургалт хийж, 3-12 дугаар ангийн сурагчдын дунд зарласан  “Сэтгэлийн үг” захидлын уралдааны шалгарсан 6 захидлыг уншиж, Хүүхдийн хөгжил, төлөвшил, нийгэмшилд шинээр илэрч буй асууудлууд, түүнийг шийдвэрлэхэд шаардлагатай эцэг эхчүүдэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох 4 дэд бүлэгт /Хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхүүдээр сугалуулан/ хуваагдаж ажиллаж асуудлуудаа илрүүлэн хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр гаргасан санал санаачлагуудаас одоо хэрэгжүүлэх, хэрэгжих боломжтой, хэрэгжиж эхлээд байгаа анхаарч ажиллах заримд саналд Засаг дарга, захирал нар хариулсан нь эцэг эхчүүдийн талархал хүлээлээ. Зөвлөгөөн дуутай хууртай хөгжил цэнгэлтэй, уярлал ухаарлын нулимстай,  хүүхдийн төлөө олон сайхан санал санаачлагатай болсон. Эцэг эхчүүд маань “Бүтээлч монгол хүүхэд” тайлан үзэсгэлэн-өдөрлөгт оролцлоо. Үзэсгэлэнд гурван ЗАН-ийн багш, сурагчдын бүтээл 36 төрлийн 560 бүтээл, 16 ангийн тайлан, 10 клуб, дугуйлангийн  тайлан самбар тавигдаж, Уран уншигч клубын сурагчид  болон уран гимнастикийн үзүүлбэр үзүүлж, нийт 18 бүлгийн 342 хүүхэд 88,6%, 45 багш ажилтан, 150 гаруй эцэг эх оролцсон. 

 

3.Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын хүүхдийн чуулган  2018 оны 10 дугаар сарын 10 нд Сумын Хүүхдийн төлөө зөвлөл, хүүхэд багачууд, СӨБ-ын болон АББ-ын, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачууд, эцэг эх, багш, төрийн ба төрийн бус байгууллагуудын төлөөлөл хамрагдлаа. Төлөөлөлд 126 хүүхэд, 86 насанд хүрэгчид сонгогдон оролцохосс 118 хүүхэд, 45 насанд хүрэгчид нийт 163 төлөөлөгч оролцож ирц 75.4% тай байлаа. Хүүхдүүд эрх үүргээ ухамсарлаж, найз нөхөд болон ирээдүйнхээ төлөө хүүхдийн оролцооны байгууллага болон хүүхдийн төлөө ажилладаг байгууллагуудад хандаж санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох зорилготой, “ХҮҮХДИЙН ХӨГЖЛӨӨС-ИРЭЭДҮЙ ГЭРЭЛТЭНЭ” уриатайгаар хуран чуулав. Чуулганы үйл ажиллагааг Сумын Засаг дарга, ХТЗ-ийн дарга Р.Намгилрагчаа  төлөөлөгчдөд баяр хүргэж, хүүхэд багачууддаа үнэт зөвлөгөө, сургамж хайрлан, чуулганд амжилт хүсэн нээсэн.

   Чуулганаар:

•           “Хүүхэд хөгжил хамгааллын жилийн тайлан илтгэл”   захирал З.Бямбасүрэн

•           “Хөгжлийн түүчээ та өөрөө” сургалт Өвөрхангай аймгийн НТБТ-ийн  арга зүйч Ч.Сугармаа

•           “Цахим орчны тухай бидний мэдэхгүй үнэн” сургалт    ЕБС-ийн нийгмийн ажилтан М.Долгорсүрэн нар илтгэл лекц тавилаа.

•           “Хүүхдийн элч” татан буулгаж, шинээр сонгох асуудал хэлэлцлээ.

Чуулганы төлөөлөгч насанд хүрэгчид 2 багт хуваагдан “Хүүхэд багачуудад хүргэх бидний хүсэл” сэдвээр багаар ажиллаж, хүүхэд багачууд 6 бүлэгт хуваагдан

•           “Эцэг эх олон нийтэд хүргэх бидний хүсэл”,

•           “Төр, захиргааны байгууллагуудад хүргэх бидний хүсэл”,

•           “Сургууль багш нарт хүргэх бидний хүсэл”,

•           “Найз нөхөд, үе тэнгийнхэндээ хүргэх бидний хүсэл” гэсэн сэдвүүдээр хүүхэд багачуудад тулгамдаад байгаа асуудлаа тодорхойлж, уриалга гаргалаа. Чуулганаас гаргасан уриалгыг холбогдох  байгууллага хүмүүст хүргүүлээд байна.

 

4.Хамтарсан багийн үйл ажиллагааг эрчимжүүлж үйлчилгээний чанар хүртээмжийг  сайжруулах чиглэлээр дараах сургалтуудыг зохион байгууллаа.

•           Өвөрхангай аймгийн “Хос багана” Төрийн бус байгууллагын тэргүүн Энхтуяа  “Гэр бүл, эцэг эхийн нөлөө хүүхдийн хүмүүжил төлөвшилд”  сургалтыг Хүүхдийн хүмүүжил гэр бүлийн толь”өдөрлөгөөр

•           Өвөрхангай аймгийн Засаг даргын дэрэгдэх Насан туршийн арга зүйч багш Сугармаа  “Хүүхдийн хөгжлөөс Ирээдүй гэрэлтэнэ “ чуулганд

•           “Залуусын малайлал” өдөрлөгөөр Насан туршийн боловсролын арга зүйч багш Энхтуяа нарыг урьж сургалт зохион байгууллаа

·         “Хүн байхуйн учир” сургалт, лекцийг Амжилттай боловсрол ТББ-ын багш Одмандах нар зохион байгууллаа.

 

 

Эрхэм хүндэт Гучин-Усчууд та бүхний минь оюун бодол дэлгэр, бие эрүүл, насны авшиг намтрын түүх нь гэгээлэг байж, ухаан бодол, уран сэтгэмжээ уралдуулан амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсч, эрүүл энх, аз жаргал эрдэм ухааны дээдийг ерөөе!

 

 

ЕБС-ИЙН ЗАХИРАЛ З.БЯМБАСҮРЭН